Англи хэл - Англи хэл - B1 (Дундаас доогуур шат)
Зураг
Багшын зураг
Хичээлийн тухай мэдээлэл

Хичээлийн нэр: АНГЛИ ХЭЛ B1 /Pre-Intermediate/

Хичээллэх хугацаа: 45 хоног

Хичээлийн хэлбэр:

  • Цахим хичээл /Систем дээр байршуулсан лекцүүд/  (citations)
  • Вебинар /Интернэтээр ордог семинар хичээл/ (webinars)

Цахим хичээлийн цаг: нарийн тооцоолох боломжгүй /ойролцоогоор 400 минут /

Вэбинарийн цаг: 36 цаг

Хичээлийн  зорилго:

Англи хэлний дундаас доогуур шатны мэдлэг, чадварыг эзэмшүүлэх. Тодруулбал дэлхийн дулаарал, амьдралын хэв маяг, аялал гэх мэт түгээмэл асуудлуудын хүрээнд өөрийн үзэл бодлоо энгийн болоод нийлмэл өгүүлбэрийн бүтцээр илэрхийлэх, бичих, харилцан ярих, тэдгээр түгээмэл асуудлуудын хүрээндээ мэдээллийн хэрэгслүүдээс гол санаануудыг ойлгох чадваруудыг эзэмшүүлэх.

Суралцагч нь энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар дараах үр дүнд хүрнэ.

Хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүн:

Чадварууд

Үр дүн

 

 Ойлгох

  • Ерөнхий нийтлэг үзэгдлүүдийн талаар өөрөөр хэлбэл танил сэдвийн хүрээнд тодорхой стандартын дагуу яриа хэлэлцүүлгүүдийн гол санааг ойлгох чадвартай болно.
  • Ярианы хэв маяг харьцангуй удаан, зогсолт ихтэй боловч өнөөгийн цаг үеийн TV программ, төрөл бүрийн радио хөтөлбөрийн гол утга санааг ойлгох чадвар эзэмшинэ.
  • Ихэвчлэн байнга давтагддаг өдөр тутмын болон ажилтай холбоотой үг хэллэг бүхий текстүүдийг уншиж ойлгоно. Захидал сэлт зэрэг дээрхи  мэдрэмж болон үйл явдлын талаархи дүрслэлүүдийг ойлгох чадварт суралцана.

 

 Ярих

  • Англиар яригч бүхий л орнуудад аялж, зугаалах нөхцөлд үүсч болзошгүй ихэнхи асуудлуудыг шийдвэрлэж чадна.
  • Өдөр тутмын амьдрал юмуу хувийн ашиг сонирхолтой хамаатай танил мэддэг сэдвээр бэлтгэлгүй харилцан яриа өрнүүлэх чадвартай болно.
  • Өөрийн хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил болон туршлага, үйл явдлын талаар дүрслэн ярихдаа үг хэллэгүүдийг энгийн хэлбэрээр холбон хэрэглэж сурна.
  • Төлөвлөгөө, өөрийн  санал бодлоо танилцуулахдаа учир шалтгаан болон  тайлбаруудыг товчоор илэрхийлэхэд суралцана.
  • Өөрийн хариу үйлдлийг илэрхийлж, кино болон номны үйл явдлыг дүрслэн ярьж сурна.

 Бичих,

хөрвүүлэх

  • Танил болон хувийн ашиг сонирхолтой холбоотой сэдвийн хүрээнд энгийн холбоос бүхий текстүүдийг бичиж сурна.
  • Энгийн өгүүлбэр, энгийн нийлмэл өгүүлбэр, цаг заасан гишүүн өгүүлбэр, тэмдэг нэрийн гишүүн өгүүлбэр, болзолт өгүүлбэрийг ашиглан энгийн болоод нийлмэл өгүүлбэрүүд бичиж, хөрвүүлж суралцаж эхэлнэ.

 

Хөтөлбөрийн сэдэвчилсэн төлөвлөгөө:

7

хоног

 

 

Хичээл

 

Сэдэв

 

Дүрэм

 

Тест

1

Хичээл 1

Спорт ба бэртэл гэмтэл

Өнгөрсөнд үргэлжилж байсан цаг

-

2

Хичээл 2

Газар нутаг ба амралт

Нэр үгийн тодорхой ялгац гишүүн: the

TEСT 1 

3

Хичээл 3

Эрүүл мэнд ба амьдралын хэв маяг

Энгийн ирээдүй цаг

-

4

Хичээл 4

Кино болон ном

Үйлт нэр ба үйл үгийн анхдагч хэлбэр: gerund/infinitive

Угтлагат хэлц: Prepositional phrases

TEСT 2

 

5

Хичээл 5

Дүр төрх ба зан араншин

Тэмдэг нэрийн гишүүн өгүүлбэр

-

6

Хичээл 6

Соёл ба зан заншил

Баймж үйл үгнүүд: must/mustn’t;

have to /don’t have to

TEСT 3

7

Хичээл 7

Дэлхийн асуудлууд ба амьтад

Болзолт өгүүлбэрүүд 0 ба 1

-

8

Хичээл 8

Гэрийн тавилга ба зах дээр

Төгс одоо үргэлжлэн буй цаг

TEСT 4

9

Хичээл 9

Гэмт хэрэг ба шийтгэл 

Төгс өнгөрсөн цаг

-

10

Хичээл 10

Нөхөрлөл ба болзоо

Төгс өнгөрөн үргэлжилж байсан цаг

TEСT 5

Э.ТЕСТ

 

 

 

 


Нэгж хичээлүүд

1: Unit 1

Sports and injuries

2: Unit 2

Travel and holidays

3: Unit 3

Health and lifestyle

4: Unit 4

Movies and books

5: Unit 5

Appearances and characteristics

6: Unit 6

Culture and customs

7: Unit 7

Global issues and animals

8: Unit 8

Home furniture and at the market

9: Unit 9

Crime and punishment

10: Unit 10

Relationship and dating