Англи хэл - Англи хэл - B2 (Дунд шат)
Зураг
Багшын зураг
Хичээлийн тухай мэдээлэл

Хичээлийн нэр: АНГЛИ ХЭЛ B2 /Intermediate/

Хичээллэх хугацаа: 45 хоног

Хичээлийн хэлбэр:

  • Цахим хичээл /Систем дээр байршуулсан лекцүүд/  (citations)
  • Вебинар /Интернэтээр ордог семинар хичээл/ (webinars)

Цахим хичээлийн цаг: нарийн тооцоолох боломжгүй /ойролцоогоор 400 минут /

Вэбинарийн цаг: 36 цаг

 Хичээлийн  зорилго:

Англи хэлний дунд шатны мэдлэг, чадварыг эзэмшүүлэх. Тодруулбал, өөрийн байр суурь, бодол санааг танил сэдвийн хүрээнд боломжийн илэрхийлэх, өөрийн сонирхдог шинжлэх ухааны талаар сонсож ерөнхийд нь ойлгох, богино эссе, албан захидал бичих зэрэг чадваруудыг эзэмшүүлнэ. Суралцагч нь энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар дараах үр дүнд хүрнэ.

Хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүн:

Чадварууд 

Үр дүн

 

 Ойлгох

  • Урт хугацаанд үргэлжлэх лекц, семинарыг ерөнхийд нь ойлгож,танил боломжийн сэдвийн хүрээнд мэтгэлцээний тогтсон дүрэм журмын дагуу мэтгэлцэхэд суралцана.
  • Сүүлийн үеийн үйл явдлын талаархи хөтөлбөр болон TV-н мэдээ, стандарт аялга бүхий киноны 60-аас дээш хувийг ойлгоно.
  • Өнөөгийн үйл явдалд зохиогч өөрийн хандлага, үзэл бодлыг баримтлан бичсэн тайлан болон бичвэрийг уншиж ойлгоно. 

 

 Ярих

  • Унаган англи хэлээр ярилцагчтай аль болох  хэвийн, чөлөөтэй байдлаар харилцахад суралцана.
  • Танил сэдвийн хүрээн дэх хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож, өөрийн үзэл бодлоо хамгаалж, тайлбар хэлэх ур чадварт суралцана.
  • Өөрийн сонирхдог салбартай холбоотой салбар шинжлэх ухааны сэдвийг нарийвчилсан, товч тодорхой дүрслэн танилцуулна.
  •  Олон төрлийн давуу болон сул талууд өгөгдсөн тохиолдолд цаг үеийн үйл явдлын талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлнэ. 

 

Бичих,

хөрвүүлэх

  • Өөрийн сонирхдог салбар шинжлэх ухааны хүрээнд өргөн сэдвээр товч нарийвчилсан текст бичнэ.
  • Албан захидал бичихэд суралцана.
  • Богино эссе, тайлан бичиж, цаашлаад тухайн үзэл баримтлалыг няцаасан эсвэл хамгаалсан учир шалтгааныг дурьдаж сурна.
  • Тухайн үйл явдал өөрийн хувьд хир ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэсэн захидал бичиж сурна. 

 

Хөтөлбөрийн сэдэвчилсэн төлөвлөгөө:

7

хоног

 

Хичээл

 

Сэдэв

 

Дүрэм

 

Тест

1

Хичээл 1

Компьютержсэн ертөнц

Төгс ирээдүй цаг, Ирээдүйд төгс үргэлжлэн байх цаг, Ирээдүйд үргэлжлэн байх цаг

-

2

Хичээл 2

Мөнгөний асуудлууд

 

Тэнцүү зэрэг: (not) as … as;

Тэмдэг нэрийн хэмжээ заасан тодотгогч: too/enough;

Хоршоо харьцуулсан зэрэг:
the … the

TEСT 1

 

3

Хичээл 3

Урлаг ба уран сайхан

Идэвхигүй хэв

-

4

Хичээл 4

Гэрлэлт ба зөв сонголт

Үйлийн шалтгаан үйл үгс буюу causative verbs

TEСT 2

5

Хичээл 5

Шийдвэр ба өөрчлөлт

Болзолт өгүүлбэрүүд 2 ба 3

-

6

Хичээл 6

Дурсамж ба мэдрэмж

Хүсэл ба илүүд үзэх

TEСT 3

7

Хичээл 7

Идэх зуршил  ба хүнсний асуудлууд

Тоо хэмжээ заасан тодотгогч:

all, every, each;

Тоологддоггүй зүйлс

-

8

Хичээл 8

Нийгэм ба нийгмийн асуудлууд

Дам яриа: хүүрнэл яриа

TEСT 4

9

Хичээл 9

Дэлгүүр ба зочид буудал

Дам яриа: асуулт, хүсэлт, тушаах

-

10

Хичээл 10

Боловсрол ба сургуулийн асуудлууд

Өгүүлбэрийн холбоосүүд

TEСT 5

 Э.ТЕСТ


Нэгж хичээлүүд

1: Unit 1

Computerized world

2: Unit 2

Money-related issues

3: Unit 3

Art and entertainment

4: Unit 4

Marriage and the right partner

5: Unit 5

Decision and change

6: Unit 6

Memories and feelings

7: Unit 7

Eating habits and food problems

8: Unit 8

Society and social problems

9: Unit 9

Shops and hotels

10: Unit 10

Education and school issues