Англи хэл - Англи хэл - C2 (Дээд шат)
Зураг
Багшын зураг
Хичээлийн тухай мэдээлэл

Хичээлийн нэр: АНГЛИ ХЭЛ C2 /Advanced/

Хичээллэх хугацаа: 45 хоног

Хичээлийн хэлбэр:

  • Цахим хичээл /Систем дээр байршуулсан лекцүүд/  (citations)
  • Вебинар /Интернэтээр ордог семинар хичээл/ (webinars)

Цахим хичээлийн цаг: нарийн тооцоолох боломжгүй /ойролцоогоор 400 минут /

Вэбинарийн цаг: 36 цаг

Хичээлийн  зорилго:

Англи хэлний дээд шатны мэдлэг, чадварыг эзэмшүүлэх. Тодруулбал, төрөлх Англи хэлтэй хүнтэй ямар ч сэдвээр зогсолт багатай ярих, Англи хэлний холимог нийлмэл өгүүлбэрийн бүтцийг зөв хэрэглэн ярих, бичих, хөрвүүлэх чадваруудыг эзэмшүүлнэ. Суралцагч нь энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар дараах үр дүнд хүрнэ.

Хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүн:

Чадварууд

Үр дүн

 

 Ойлгох

  •  Өгүүлэгчийн аялгатай танилцах хугацаа өгөгдсөн тохиолдолд унаган англи хэлээр маш хурдтай ярьж буй ямар ч сэдвээр нэвтрүүлэг болон амьд ярианы аль алиныг ойлгоход ямар нэгэн хүндрэл, бэрхшээлгүй  болно.
  • Гарын авлага, шинжлэх ухааны өгүүлэл, уран зохиол гэх мэт хэл шинжлэл болон бүтцийн хувьд  цогц, хийсвэр бичвэрүүдийг төвөггүй ойлгоно. 

 

 Ярих

  •  Өвөрмөц хэлц болон ярианы хэллэгүүдийг сайтар эзэмшиж, хэлэлцүүлэг болон харилцан ярианд ямар нэгэн хүчин чармайлтгүйгээр чөлөөтэй оролцох чадвартай болно.
  • Өөрийгөө болон үзэл бодлоо бүрэн дүүрэн илэрхийлж, битүү ёгт үгээр бодол санаагаа яг таг тайлбарлаж сурна.
  • Сонсогч тухайн сэдвийн хамгийн ач холбогдолтой чухал хэсгийг анхаарч, санахад нь туслахын тулд үр дүнтэй логик бүтэц болон тухайн сэдэвт тохирсон найруулгын төрлийг ашиглан, хэлэлцүүлэг,тодорхойлолт зэргийг жигд хэмнэлээр товч тодорхой танилцуулах чадвар эзэмшинэ.

 Бичих,

хөрвүүлэх

  •  Найруулгын тохиромжтой хэв маягаар жигд хэмнэлтэй бичвэр бичнэ.
  • Уншигч чухал ач холбогдолтой утга санааг анхаарч, санахад туслах үр дүнтэй логик бүтэц бүхий өгүүлэл, тайлан болон захидал бичиж сурна.
  • Уран зохиолын бүтээлийн талаар дүгнэлт, шүүмжлэл бичих ур чадварт суралцана.

 

Хөтөлбөрийн сэдэвчилсэн төлөвлөгөө:

7

хоног

 

Хичээл

 

Сэдэв

 

Дүрэм

 

Тест

1

Хичээл 1

Дэлгүүрээр явах, эдийн засаг, зар сурталчилгаа, мөнгө

Тоо хэмжээ заасан тодотгогчууд:  all, every…

-

2

Хичээл 2

Эрүүл байхуй

Байр сэлгэлт буюу Inversion

TEСT 1

3

Хичээл 3

Гайхалтай: хүмүүс, газрууд, тохиолдлууд

Эрчимжүүлэх дайвар үгс буюу Intensifying adverbs

-

4

Хичээл 4

Хууль ба айдас

Сул үгс буюу Discourse markers

TEСT 2 

 5

Хичээл 5

Ертөнцийн төгсгөл

Идэвхигүй хэвийн дээд хэлбэр: It + to be known/believed/thought

-

6

Хичээл 6

Түүх ба дайн

Өгүүлэгдэхүүн ба үйл үгийн зохицол

TEСT 3

7

 

Хичээл 7

Хов жив ба нууц

Хүч нэмэх do/does/did туслах үйл үгс;

Хүний санааг давтах So do I/Neither do I…

-

8

Хичээл 8

Сайхан сэтгэгдэл төрүүлэх

Cleft sentence буюу
It + to be + NP + subordinate clause

TEСT 4

9

Хичээл 9

Өөрчлөгдөн буй ертөнц ба цаг хугацаа

Цагуудын давталт 1

-

10

Хичээл 10

Амжилт ба сурах, амьдрах

Цагуудын давталт 2

TEСT 5

Э. ТЕСТ

 


Нэгж хичээлүүд

1: Unit 1

2: Unit 2

3: Unit 3

4: Unit 4

5: Unit 5

6: Unit 6

7: Unit 7

8: Unit 8

9: Unit 9

10: Unit 10