Англи хэл - Англи хэл - A2 (Суурьтай анхан шат)
Зураг
Багшын зураг
Хичээлийн тухай мэдээлэл

Хичээлийн нэр:АНГЛИ ХЭЛ А2 /Elementary/

Хичээллэх хугацаа: 45 хоног

Хичээлийн хэлбэр:

  • Цахим хичээл /Систем дээр байршуулсан лекцүүд/  (citations)
  • Вебинар /Интернэтээр ордог семинар хичээл/ (webinars)

Цахим хичээлийн цаг: Нарийн тооцоолох боломжгүй /ойролцоогоор 400 минут /

Вэбинарийн цаг: 36 цаг

Хичээлийн  зорилго:

Англи хэлний анхан шатны мэдлэг, чадварыг эзэмшүүлэх. Тодруулбал өдрийн дэглэм, эрүүл мэнд, хоол хүнс, цаг агаар зэрэг хүнд хамгийн ойр сэдвүүдийн хүрээнд энгийн өгүүлбэрээр ярих, асуулт зохиох, хариулах, бичих, мөн хязгаарлагдмал хүрээнд ойлгох  чадваруудыг эзэмшүүлэх.

Суралцагч нь энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар дараах үр дүнд хүрнэ.

Хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүн:

Чадварууд

Үр дүн

 

Ойлгох

  • Өөрийн болоод бусдын өдөр тутамдаа хийдэг зүйлс, ажил эрхлэлт, сургууль, хийж байгаа зүйл, төлөвлөгөө, өнгөрсөн үйл явдал, биеийн байдал, цаг агаар, үзсэн харсан зүйл, аялал, тээврийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ зэрэг амьдралын нэн түгээмэл  үйл явдалтай холбоотой хамгийн олон давтагддаг үг хэллэгүүдийг сонсож ойлгоно.
  • Энгийн богино өгүүлбэрүүдийг уншиж ойлгоно.
  • Мөн дээрх сэдвүүдийн хүрээнд жижиг текст,  мэдээ, танилцуулга зэргийг өдөр тутмын мэдээллийн хэрэгслслүүдээс уншиж тодорхой хэмжээний мэдээлэл олж авах чадвар эзэмшинэ.

 

 Ярих

  • Танил мэддэг сэдэв болон үйл ажиллагааны хүрээнд мэдээллийг хялбар, шууд хэлбэрээр солилцох шаардлагатай үед энгийн үг өгүүлбэр ашиглан харилцаж сурна.
  • Өөрийн одоогийн болоод өмнө эрхэлж байсан ажил, боловсролын байдал, амьдралын нөхцөл, гэр бүл болон бусад хүмүүсийн талаар хялбар үг өгүүлбэрээр тодорхойлон ярьж, энгийн үг хэллэг, өгүүлбэрийн бүтэц ашиглаж сурна.

 Бичих,

хөрвүүлэх

  • Хялбар, богино зурвас болон мессеж бичнэ.
  • Энгийн өгүүлбэр, энгийн нийлмэл өгүүлбэрүүдээр танил сэдвийнхээ хүрээнд богино текст бичиж, хөрвүүлж сурна.

 

Хөтөлбөрийн сэдэвчилсэн төлөвлөгөө:

хоног

Хичээл

Сэдэв

Дүрэм

Тест

1

Хичээл 1

Өдөр тутмын амьдрал

 

Энгийн одоо цаг

-

2

Хичээл 2

Сургууль болон ажил дээрээ хийдэг зүйлс

Одоо үргэлжлэн буй цаг

TEСT 1

 

3

Хичээл 3

Эрүүл  мэнд ба биеийн байдал

Үйл хөдлөл заадаггүй үйл үгс

-

4

Хичээл 4

Ирээдүйн төлөвлөгөө болон технологи

going to ирээдүйн нөхцөл

TEСT 2

 

 5

 Хичээл 5

 

Хоол хүнс

 

Тоологддог болон тоологддоггүй хүнсний нэрс

Тоо хэмжээ заасан тодотгогч: some/any/,

how much/how many,

a lot of/ lots of…

-

6

Хичээл 6

Дүр төрх болон зан араншин

Тэмдэг нэр ба түүний давуу болон харьцуулсан зэргүүд

TEСT 3

7

Хичээл 7

Хүүрнэл яриа ба хот хотхон

Энгийн өнгөрсөн цаг ба

Used to/would - ийн хэрэглээ

-

8

Хичээл 8

Цаг агаар ба адал явдал

Төгс одоо цаг

TEСT 4

9

Хичээл 9

Хувцас ба загварын тухай

Байц гишүүн ба түүний харьцуулсан болон давуу зэргүүд

-

10

Хичээл 10

Аялал ба тээврийн хэрэгсэл

Холбоос үгс

TEСT 5

Э.ТЕСТ


Нэгж хичээлүүд

1: Unit 1

Daily life

2: Unit 2

School and work life

3: Unit 3

Health and feelings

4: Unit 4

Plan and technology

5: Unit 5

Food

6: Unit 6

Appearances and characteristics

7: Unit 7

City, town and narration

8: Unit 8

The weather and experience

9: Unit 9

Clothes and fashion

10: Unit 10

Travel and transportation